
Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм даван үзүүрлэж улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас илэрсэн допингийн маргааныг шийдвэрлэх арбитрын хурал өнөөдөр дахин товлогдсон. Гэвч хурлыг ирэх тавдугаар сарын 11-н хүртэл хойшлууллаа.
Барилдах эрхээ хасуулаад буй Н.Өсөхбаярт дасгалжуулагч Ц.Хосбаяр 28 ширхэг тариаг дархлаа сайжруулна гэж хэлээд зарсан талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн билээ.