
Олон улсын олимпын хорооноос Сенегал улсад залуучуудын IV олимпын наадмыг зохион байгуулж байна. 204 орны 14-17 насны хүүхэд, залуучууд өрсөлдөж байна. Манай тамирчдаас өчигдөр усан спортын тэмцээнд Э.Энхмэнд 200 метрийн мэлхий сэлэлтээр финалын уралдаанд шалгарлаа.
3х3 сагсан бөмбөгийн тоглолтын оноолт гарчээ. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Венесуль, Аргентиний багуудтай “В” хэсэгт багтсан байна. Энэ удаагийн багт Д.Сүхбат, М.Мөнх-Эрдэнэ, Х.Билигт, Н.Дэлгэрмөрөн нар багтсан бөгөөд дасгалжуулагч Г.Ундрахын удирдлага оролцож байна. Манай залуус ирэх баасан гарагт буюу энэ сарын 6-нд тэмцээнээ эхлүүлнэ. Мөн энэ өдөр элсний бөхийн төрлөөр Э.Анужин өрсөлдөнө.
“Дакар 2026” наадмыг Япон, ОХУ-ын баг хоёр алтан медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол БНХАУ, Хорват, Шинэ Зеланд, Аргентин, Египет, Франц, Азарбайжан зэрэг 15 орон залуучуудын олимпын аваргатай болоод байна. Манай улсаас наадмын эхний өдөр жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртсэн юм.
