АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Time сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн өөрийн хөргийг голжээ. 

Цагаан ордны тэргүүн TruthSocial нийгмийн сүлжээнд "Time сэтгүүл миний тухай харьцангуй сайн нийтлэл бичсэн. Гэхдээ энэ зураг бүх цаг үеийн хамгийн муу нь байж магадгүй. Миний үс "алга болж" толгой дээр хөвж буй титэм шиг зүйл л харагдана" хэмээн бичжээ. Мөн олон өнцгөөс зургаа авахуулах дургүй гэдгээ ч илэрхийлжээ. 

Дональд Трамп Газын зурвасын асуудлаар Шарм-эш-Шейхад болсон дээд хэмжээний уулзалт дээр Европын зарим удирдагчид түүнд таалагдахгүй байгааг хэлсэн юм. “Би та нарыг эртнээс танина. Та нар миний найзууд, гайхамшигтай хүмүүс... Надад огт таалагддаггүй бас хэд ч бий” гэжээ. Хэнийг гэдгээ тэр тодотголгүй орхижээ.