
Энэ жилийн Канны кино наадмын гол шагналын төлөө Японы гурван найруулагч нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ нь 2001 оноос хойш анх удаагаа тохиолдож байгаа онцлох үйл явдлын нэг билээ.
“Алтан дал модны мөчир” шагналын төлөө Корээда Хироказү, Хамагүчи Рюүсүкэ, Фүкада Кожи нар шалгараад байгаа юм. Кино наадам тавдугаар сарын 12-23-нд болно.
Хамагүчи Рюүсүкэ “All of a Sudden” киногоороо нэр дэвшсэн. Тэрээр 2021 онд “Drive My Car” киногоороо дээрх шагналын эзэн болж байсан билээ. Харин Корээда Хироказүгийн хувьд хүүгээ алдсан аав ээж хоёр робот хүүхэдтэй болсноор үйл явдал эхэлдэг “Sheep in the Box” киногоор нэр дэвшээд буй. Энэ нь түүний Канны наадамд толилуулж байгаа 9 дэх кино юм. Фүкада Кожигийн хувьд анх удаа “Nagi Notes” бүтээлээрээ Канны кино наадмын үндсэн хөтөлбөрт багтаж байна. Түүний эл бүтээл есдүгээр сарын 25-нд Японд нээлтээ хийнэ.