
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Ордос хотод ирэх дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Ирэх намар болох Азийн наадмын өмнөх том сорил болох энэхүү тэмцээнд шар тивийн шилдэг жүдочид өрсөлдөнө. Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк болон гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүлэн 18 жүдоч оролцохоор болжээ. Үүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, 100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдана. Эмэгтэй жинд 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, 78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар оролцоно.