
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.06.15/ цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 24, 25, 36, 42 дугаар хороо, Баянгол дүүргийн гуравдугаар хороо Гранд вилла орчим баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэг, зургадугаар хороо болон 19 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 4, 7 болон 15 дугаар хороонд тус тус 10:00-17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлах аж.
