
Тагнуулын ерөнхий газраас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг яллагдагчаар татжээ. Тодруулбал, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй хүрээнд ийнхүү яллагдагчаар татсан байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ өмнөх өдрийн гишүүдийн ирцийг хамруулсан. Энэ нь аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж байж, аравдугаар сарын 16-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг оруулж 51.6 хувийн ирцтэй гэж хуралдаан эхлүүлсэн нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 1.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.6.2-ыг ноцтой зөрчсөн.
Мөн Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн билээ.