Алтны үнэ сэтгэл зүйн шинэ босгыг давлаа. Мягмар гарагт үнэт металлын арванхоёрдугаар сард нийлүүлэх фьючерс үнэ унци нь 3817 ам.долларт хүрсэн байна.

Есдүгээр сар гарсанаас хойш алтны үнэ ийнхүү найм дахь удаагаа шинэчлэгдэж трой унци нь 300 гаруй ам.доллараар нэмэгджээ.

Өчигдөр л алтны үнэ 3747 ам.доллар болж доошилсон мэдээтэй. Үүний зэрэгцээ мөнгөний үнэ 2011 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрэв.

Шинжээчдийн үзэж буйгар АНУ-ын мөнгөний бодлогоо цаашид зөөлрүүлнэ гэсэн хүлээлт, мөн улс төрийн хэд хэдэн хүчин зүйл, тэр дундаа олон орны тарифын талаарх маргаантай холбоотойгоор алтны ханш өсөж байна.