
Энэ жилийн баяр наадмаар хэдэн бөх барилах нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Тэгвэл тус шийдвэр гарч, нийт 1024 бөх улсын наадамд зодоглохоор болсон гэдгийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.
Энэ удаагийн бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долоодугаар сарын 10-нд зохион байгуулах аж.