Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 2-7 метр. -11...-13 градус хүйтэн.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.
Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -21...-26, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн.