Европын цуврал тэмцээнд өндөр амжилттай оролцсон Монголын боксын шигшээ багийн тамирчид ирэх долоо хоногт Казахстанд болох “Дэлхийн цом”-д оролцохоор болжээ. Манай тамирчид цуврал тэмцээнд оролцсоноор дэлхийн чансааны оноогоо ахиулах учиртай. Энэ удаагийн тэмцээнд оролцох баг тамирчид өнөөдөр Казахстаныг зорилоо.
Багийн бүрэлдэхүүн:
Эмэгтэй:
- 48кг: Содон-Одын Биндэръяа
- 50кг: Балсангийн Мөнгөнсаран
- 54кг: Мөнгөнцэцэг Энхжаргал
- 60кг: Мохорын Намуун
- 65кг: Эрдэнэцогтын Бат-Өлзий
Эрэгтэй:
- 55кг: Энхтөрийн Төгсбилэг
- 60кг: Гантөмөрийн Лундаа
- 65кг: Эрдэнэцогтын Бат-Өлзий
- 70кг: Отгонбаатарын Бямба-Эрдэнэ
Олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн энэ удаа Казахстан улсад зохион байгуулагдана. Мөн энэ оны төгсгөлд “Дэлхийн цом”-ын финалын тэмцээнийг хийхээр болжээ.