
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд ойн гал түймэр гарчээ. Энэ тухай мэдээллийг есдүгээр сарын 15-ны өдрийн 09:48 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Ренчинлхүмбэ сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран мөн өдрийн 12:45 цагт цурамд оруулжээ. Улмаар 15:42 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт 0.8 га орчим талбай өртсөн болохыг ОБЕГ мэдээллээ.