
“Slow Horses” цувралын зургаа дахь улирлын нээлт өнөөдөр болж байна. Ийнхүү нээлтийн үеэр цувралыг наймдугаар улирал хүртэл үргэлжлүүлэхээр болсноо "Apple TV+", кино багийнхан мэдэгджээ.
Гол дүрийн жүжигчин Гэри Олдман, Жэксон Лэмбийн дүрээр эргэн ирэх бөгөөд харин зургаа дахь улиралын ангиудыг долоо хоног бүр үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.
Наймдугаар улирлын үйл явдлыг Мик Херроны “Slough House” цувралын “Clown Town” романаас сэдэвлэх бөгөөд Жэксон Лэмб болон Диана Тавернер нарын хоорондох зөрчил улам хурцдах болно.
Өдгөө долдугаар улирлын зураг авалт аль хэдийн дууссан бөгөөд наймдугаар улирлыг баталснаар “Slow Horses” цувралын дараагийн хоёр улирал үзэгчдэд хүрэх нь албан ёсоор батлагдаад байна.
Гэри Олдманы бүтээсэн Жэксон Лэмб нь “Slow Horses” цувралын хамгийн их анхаарал татсан дүрүүдийн нэг хэвээр байгаа юм. Шүүмжлэгчид түүнийг гаднаасаа залхуу, бүдүүлэг, эмх замбараагүй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ маш чадварлаг тагнуулчны хоёрдмол шинжтэй агаад Гари Олдман үүнийг тун нарийн гаргаж чадсан хэмээн үнэлжээ. Гэри Олдман хуучирсан борооны цув, бохир төрхийг дүрийн “хуяг, халхавч” хэмээн тайлбарлаж, хүмүүс түүнийг дутуу үнэлэх нь Лэмбийн давуу тал болдог гэж онцолжээ.