
HBO-гийн бүтээж буй “Harry Potter” цувралын хоёрдугаар улиралд тоглох гурван шинэ жүжигчнийг зарлалаа.
“Harry Potter and the Chamber of Secrets” номоос сэдэвлэсэн тус бүтээлийн хоёрдугаар улиралд Артур Уизлигийн дүрд Рэйф Сполл, Хогвартсын охидын угаалгын өрөөнд үзэгддэг сүнс Мүүнинг Миртлийн дүрд Молли Хьюитт-Ричардс, Колин Кривигийн дүрд Жаспер Амброуз тоглохоор болжээ.
Эдгээр дүрийг өмнөх кинонуудад Марк Уильямс, Ширли Хендерсон, Хью Митчелл нар бүтээж байсан юм.
Рэйф Споллын хувьд уг сонголт нь “Harry Potter”-ын ертөнцтэй гэр бүлийн холбоотой гэдгээрээ анхаарал татаж буй. Түүний эцэг жүжигчин Тимоти Сполл анхны цувралд Питер Петтигрюгийн дүрийг бүтээж байсан бөгөөд өдгөө хүү нь Роны аав Артур Уизлигийн дүрээр шинэ хувилбарт ийнхүү тоглохоор болжээ.
Хоёрдугаар улирлын бүрэлдэхүүнд өмнө нь Гилдерой Локхартын дүрд Кит Харингтон, Доббигийн дүрд Лэнни Раш, Том Риддлийн дүрд Билли Барратт нар тоглохоор батлагдсан бөгөөд шинэ цувралын эхний анги HBO болон HBO Max сувгаар арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийнэ.