
БНСУ-ын Дэгү хотноо энэ сарын 9-нд 14 дэх удаагаа зохион байгуулагдсан WORLD K-BEAUTY FESTIVAL олон улсын тэмцээнд “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны шинжлэх ухааны сургуулийн багш, оюутнууд амжилттай оролцлоо.
Тэмцээнд Гоо сайхны тэнхимийн эрхлэгч, арьс гоо заслын багш Г.Гандиймаа, Нүүр хувиргалтын ахлах багш Г.Хос-Эрдэнэ, Үсчин стилистийн багш Н.Ирмүүн, Nail art-ийн багш Б.Баярмаа нар оюутнуудаа удирдан оролцсон юм. Мөн багш Г.Гандиймаа олон улсын шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллав.
Тус тэмцээнд 5 улсын 250 гаруй оролцогч өрсөлдсөн бөгөөд “СИТИ” Их сургуулийн оюутнууд дараах төрлүүдэд амжилт гаргаж, шагналт байрт шалгарлаа.
Шагналт байрууд:
Нүүр, арьс арчилгаа
I байр – Б.Номинжин (Арьс, гоо засал III курс)
II байр – Л.Амаржаргал (Арьс, гоо засал III курс)
Биеийн вакс
Гранпри – Д.Цолмонжаргал (Арьс, гоо засал III курс)
II байр – Л.Амаржаргал (Арьс, гоо засал III курс)
Нүүрний вакс
II байр – Д.Цолмонжаргал (Арьс, гоо засал III курс)
Special Make Up
Шилдгийн шилдэг Гранпри – Б.Үүрцайх (Арьс, гоо засал III курс)
Нурууны арьс арчилгаа
I байр – Б.Номинжин (Арьс, гоо засал III курс)
II байр – 2025 оны төгсөгч Э.Батгэрэл
Салон тайралт
II байр – Э.Цэнд (Үсчин, стилист III курс)
Бэлэн бүтээл
Гранпри – Ц.Оюун-Эрдэнэ (Арьс, гоо засал III курс)
I байр – Г.Ганди (Арьс, гоо засал III курс)
II байр – Э.Эрдэнэцэцэг (Үсчин, стилист III курс)