
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 километрийн зайд өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ерөө, Хүдэр, Шарын гол сумын Засаг дарга нараас асуумжаар тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
