
БНСУ-ын Өмнөд Жолла мужид гадаад ажилчин үйлдвэрийн ослоор амь насаа алдсан мэдээлэл өчигдөр бүртгэгдсэн талаар тус улсын www.nocutnews.co.kr мэдээллийн сайт мэдээллээ.
Өчигдөр /2026.02.21/ Нажү хотын нэгэн бордооны үйлдвэрт Монгол Улсын иргэн 40 настай эмэгтэй өндрөөс унаж хүнд бэртэл авчээ. Осолд өртсөн А-д эмнэлгийн тусламж үзүүлсэн ч хүнд гэмтлийн улмаас нас барсныг цагдаагийн газраас шалгаж байгаа талаар мэдээлжээ. Иргэн А ажлаа хийх явцдаа 4 метрийн өндрөөс унасан байжээ. Осол нэгдүгээр сарын 21-ний үдээс өмнө 11.10 цагт бүртгэгдсэн юм.
Мөн энэ өдөр Непал улсын нэгэн иргэн үйлдвэрт ажиллах явцдаа 1,5 метрийн өндрөөс унаж ухаан алдсан дуудлага ирсэн байна. Иймд тус улсад ажиллаж буй гадаад ажилчид ажлын байрандаа бэртэж, амиа алдах тохиолдол гарсантай холбогдуулан шалгалт явуулж эхэлсэн талаар мэдээлжээ.