
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө.
Зургаагийн даваанд улсын харцага цолноос доош цолтой 22 бөх барилдсан юм. Улмаар зургаан бөх улсын харцага цолны болзол хангалаа.
Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулъя.
1. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруул,
2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс,
3. Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын начин Э.Мөнхжаргал,
4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож,
5. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав,
6. Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Ө.Батсуурь.