
Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.
Иймд,
Иргэд, малчид, тээвэрчдийг цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрд хүлээн авах
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахгүй байх
Дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг зөвлөв.