
Зургаадугаар сарын 1-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг УЦАОШГ-аас танилцууллаа. Мөн хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ.
Хур тунадас: Зургаадугаар сарын 01-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн хойд хэсгээр, 03-05-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Зургаадугаар сарын 01-нд бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.