
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Казахстаны Астана хотод зохион байгуулна. Уг тэмцээн Бахрейнд болох байсан ч Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдлын улмаас товыг өөрчилсөн юм.
“Астана-2026” тэмцээнд Монгол Улсаас бүтэн баг оролцоно. Эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д гавьяат тамирчин Т.Тулга, 74 кг-д Б.Ган-Эрдэнэ, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Т.Дэмчигдорж, 125 кг-д Б.Намбардагва нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Отгонтуяа, 55 кг-д Ц.Намуунцэцэг, 57 кг-д Б.Хулан, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Т.Алтжин, 65 кг-д Т.Энхжин нар сонгогджээ.
