
Эрчим хүчний салбарынхан өнөөдөр буюу энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тус мэдэгдлээ салбарын сайд болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлээд буй.
Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарын зарим ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлнэ гэдгийг мэдээлсэн юм. Түүнчлэн 2026, 2027 онд цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлж, хэлэлцээ эхлүүлэх боломж бүрджээ. Тиймээс ажил хаялтыг хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулсан гэдгээ Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.
