
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб нийслэлийн 4 чиглэлд ШТС -уудад хяналт тавьж байна.
Шуурхай штабын зүгээс "Хайлаастын уулзварт байрлах МТ ШТС зөвхөн талоноор олгоно гэсэн хязгаарлалт тогтоосон нь иргэдэд хүндрэл үүсгээд байна. Мөн талоныг зөвхөн компанийн төв оффисоор борлуулж байгаа нь шөнө, оройн цагт иргэдийг шатахуун авах боломжгүй байдал үүсгэж байна. Иймээс Шуурхай штабын зүгээс хуулийн дагуу хариуцлагын асуудлыг хөндөж, иргэдэд ялгаварлалгүй олгох үүрэг өглөө" гэв.