
Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) тэргүүн Европын орнуудад нисэх онгоцны түлшний ердөө зургаан долоо хоногийн нөөц үлдээд байгааг анхааруулав.
Хэрэв Европын орнууд Ойрхи Дорнодоос импортолдог түлшнийхээ ядаж талыг өөр эх үүсвэрээс нөхөж чадахгүй бол зургаадугаар сард нөхцөл байдал эрс дордох нь.
АНУ болон Израилийн дайралтын хариуд Иран улс дэлхийн эрчим хүч тээвэрлэлтийн гол замуудын нэг болох Ормузын хоолойг зургаан долоо хоногоос дээш хугацаанд хаасан нь нефтийн үнийг огцом хөөрөгдөж, хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм.
Түлшний нийлүүлэлт тасалдсан хэвээр байвал удахгүй нислэгүүд цуцлагдаж болзошгүйг Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол мэдэгдэв. Өмнө нь Европ тийрэлтэт түлшний импортынхоо 75 орчим хувийг Ойрхи Дорнодоос авдаг байсан. Европын орнууд Персийн булангийн нийлүүлэлтийг өөр газраас тухайлбал, АНУ болон Нигери улсаас орлуулахаар ажиллаж байна.
Агаарын тээврийн компаниуд үйл ажиллагааны зардлын 20-40 хувь нь түлшний үнэ байдаг. Европын онгоцны түлшний үнийн жишиг үзүүлэлт дөрөвдүгээр сарын эхээр тонн тутамдаа 1838 ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол дайн эхлэхээс өмнө 831 ам.доллар байсан юм.