
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2025 оны байдлаар улсын хэмжээнд хөхний хорт хавдраар 2882 хүн оношлогдсон бөгөөд үүнээс 406 хүн шинээр оношлогджээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд тус өвчний улмаас 515 хүн нас барсан байна.
Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарыг хөхний хорт хавдрын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах, уг өвчний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх сар болгон тэмдэглэдэг.
Хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх нь өвчний явцыг хянах, эмчилгээний үр дүнд чухал ач холбогдолтой билээ.
