
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн ахлагч RM (Ким Нам-жүн) тоглолтын бэлтгэлийн үеэр шагайн гэмтэл авсан байна.
Түүний харьяалагддаг BigHit Music агентлагийн мэдээлснээр шөрмөс сунаж, хэсэгчилсэн холбоос тасарсан, шагайн ясны няцрал зэрэг гэмтлүүд оношлогджээ.
Эмч нар түүний хөлийг гипсдэн, доод тал нь 2 долоо хоног хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж зөвлөсөн байна.
“BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” тоглолт өнөө орой Кванхвамүнд зохион байгуулагдах бөгөөд RM тайзан гарч, тоглолтдоо оролцох ч бүжиг, идэвхтэй хөдөлгөөнөө хязгаарлах аж.