
УДЭТ-ын 95 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд энэ сарын 28-нд Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг дахин тайзнаа амилуулна.
Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатарын найруулгаар толилуулагдах энэхүү жүжиг нь хурдтай хөгжлийн дунд хүн чанар, мөн чанараа алдахгүйн төлөө тэмцэх гэр бүлүүдийн түүхээр нийгэмд үгүйлэгдсэн хүнлэг, нинжин сэтгэлийн дуу хоолойг үзэгчдэд хүргэнэ.
“Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл юм.