Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан "Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025" олон улсын уралдааны шүүгчдийн дүн гарлаа.
Энэ жил нийт 726 бүтээл өрсөлдөж, дэлхийн хэмжээний 8 шүүгч ажиллан шилдгүүдийг тодруулжээ.
Тус уралдаанд оролцогчид Үзэсгэлэнт байгаль, Зэрлэг амьтан, Ахуй, Агаарын гэрэл зураг гэсэн төрлөөр бүтээлээ ирүүлжээ. Үүнээс "Ахуй" төрөлд тэргүүн байрт Э.Буянзаяагийн "Хайрын Мадригал" хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы "Бүргэдийн анчид", гуравдугаар байрт М.Ганзоригийн "Өглөө" зураг шалгарав.
"Зэрлэг амьтан" төрөлд нэгдүгээр байрт Г.Батсүхийн "Ой дахь чимээ", хоёрдугаар байрт Э.Мөнхбаярын "Шунал", гуравдугаар байрт Б.Баатарсүрэнгийн "Говийн зэрлэг адуу" зураг шалгарчээ.
"Агаарын" гэрэл зургийн төрөлд нэгдүгээр байрт Г.Батсүхийн "Нарны туяанд гялалзах тэмээн сүрэг", хоёрдугаар байрт Б.Эрдэнэбулганы "Байгалийн хээ", гуравдугаар байрт Ж.Амартүвшиний "Ойн гүн дэх модон байшин" зураг шалгарав.
Уралдааны шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд Blue Mon Tower дахь Norphei Art Gallery-д нээх юм.

