
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэн баталдаг. Энэ удаагийн Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэн баталжээ.
Жагсаалтыг шинэчлэхдээ иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай, эмчилгээний үр нөлөө нь нотолгоонд суурилан батлагдсан эмийг сонгох зарчмыг баримталсан. Тухайлбал, олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгагдсан эмүүдийг хамруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31.3-т заасан 9 зарчим болон ДЭМБ-ын “Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт” зэрэг эх сурвалжид үндэслэсэн 17 шалгуураар үнэлж, боловсруулсан байна.
Улмаар, насанд хүрэгчдийн жагсаалтад
- 44 нэрийн эм нэмж,
- 85 нэрийн эм хасаж,
- Нийт 546 нэрийн эмийг тусгасан байна.
Харин хүүхдийн жагсаалтад:
- 22 нэрийн эм нэмж,
- 30 нэрийн эм хасаж,
- Нийт 238 нэрийн эмийг тусгасан аж.