
Нийслэлийн иргэдийн зорчилт, хөдөлгөөн нэмэгдэж, 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Иймд Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас есдүгээр сарын 1-ний өдрөөс нийтийн тээврийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар мэдээллээ.