
Африк тивд анх удаа болох залуучуудын зуны спортын IV олимпын наадамд оролцох Монгол Улсын багийн түрүүч Сенегалд очлоо. Тус наадамд жүдо бөхийн төрлөөр оролцох Т.Төгсхүслэн дасгалжуулагч Б.Баттөмөрийн хамт Диамниадио хотод байрлах Тамирчдын хотхонд очсон байна. Түүний хувьд Монголын багийн тугчаар сонгогдсон юм.
Олон улсын олимпын хорооноос 163 үндэсний олимпын хороо тус хотхонд байрлаж эхэлснийг мэдээлсэн байна.
“Дакар-2026” залуучуудын IV олимпын нээлтийн ажиллагаа ирэх бямба гарагт болно.