“Газпром” компани дэлхийн хамгийн том байгалийн хийн төслүүдийн нэг болох “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголоор дамжуулан Хятадад хүргэх төслийг хэрэгжүүлэх гэж байна. 

Ойролцоогоор 6700 километр урттай дамжуулах хоолой нь жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах юм. Төслийн урьдчилсан өртөг нь ойролцоогоор 10-13.6 тэрбум доллар байхаар тооцжээ.