
4:11 Ардчилсан намын мэдээллийн цагаар намын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө.
Тэрээр "Системийн авлигатай болчихлоо гэдгийг олон улсын байгууллагууд зарлаад байдаг. МАН авлигатайгаа тэмцэж байна гээд байдаг. Энэ дүр эсгэсэн тэмцлээсээ салах болсон. Авлигажуулсан 10 жил боллоо. Энэ үлгэрийн далайгаа зогсоох хэрэгтэй. Тиймээс бид нэг сарын хугацаатай хөтөлбөрт ажил эхлүүлнэ. Улмаар өнгөрсөн 10 жилийн хугацаанд МАН-ын хийсэн авлигын хэргийн 100 жагсаалтыг нэрлэх аян зарлаж байгаа. Үүнийг 100 "МАН ЛАЙ" буюу МАН-ын Монголын ард түмэнд тарьсан 100 лай гэж ойлгож болно.
Яг 10 жилийн өмнө МАН Засгийн эрхийг авангуутаа төрийн нууцын тухай хуулийг өөрчилж, Засгийн газар нууцын жагсаалыг баталдаг болгосон. Ийнхүү авлигын үржил шимтэй, үндэс сууриа бий болгосон.
УИХ-ын гишүүн хариуцлагатай байх ёсой гэх шаардлагын ард иргэдийн зүгээс тавьдаг. Үүнтэй санал нэг байна. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хувь хүнтэй холбож ойлгодог. Энэ бол сонгогчдын бүрэн эрх юм. Тиймээс тухайн хүнийг эгүүлэн татах эрх сонгосон сонгогчдод бий. Түүнээс өөр гуравдагч этгээд ард түмний сонголт руу орж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Нухацтай ярих сэдэв гэж бодож байна. АН үеийн үед парламентын дархлааг сулруулж болохгүй гэх байр суурьтай байж ирсэн. Энэ байр сууриндаа байгаа" гэв.