УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд товчхон мэдээлэл өглөө. Тэрээр "2026 оны төсөвтэй холбоотой танилцуулгыг холбогдох сайд нар нь хийж, гишүүд асуулт асуулаа.
Гишүүд намын даргаас Бага хурал, Удирдах зөвлөлөө хэзээ хуралдуулах талаар асуусан. Намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар бүлгийн хуралд оролцсон. Намын удирдлагууд энэ долоо хоногтоо шийдвэр гаргаад хуралдана гэсэн хариулт өглөө.
Хил холболтын төмөр замын гэрээний асуудлыг Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд намын дарга цухас дурдсан. "Шаардлагатай бол бүлэг энэ гэрээгээ дахиад нягтлаад үз. Нууж хаах зүйл байхгүй" гэж хэлсэн" гэв.