УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүний 118 нь оролцлоо. УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдээнд дурдсанаар чуулганы нээлтэд оролцоогүй гишүүдээс тав нь шалтгаагүй хурлаа тасалжээ. Тэд бол Ж.Ганбаатар, С.Зулпхар, С.Лүндэг, С.Цэнгүүн, Ж.Энхбаяр нар юм.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Энхбаяр нар чөлөө авч, Ч.Анар эмнэлгийн чөлөөтэй байна.