
БНСУ-ын Бусан хотын Намсан-донг хэмээх нам гүм суурьшлын дүүрэгт байрлах Гумсамтанг нийтийн халуун усны газар залуу эмэгтэйчүүдийн цугларах цэг болжээ. Урьд нь “хуучирч мөхөж буй үлдэгдэл” гэж тооцогддог байсан энэ газар өнөөдөр шинэ утга агуулгатай болжээ.
Энгийн хувцастай бүсгүйчүүд том халуун ваннаас нөгөөд шилжин, дараа нь уурын саунд орж байв. Хэн ч хоорондоо ярилцсангүй, хүн бүр өөрийн амралт, тайвшралд төвлөрч байлаа.
Эдгээр хүмүүс нь ажлын дарамт, сошиал медиагаас түр хугацаанд бүрэн тасрах “дижитал детокс” хийх зорилгоор “хамтдаа усанд орох” чиг хандлагад нэгдэж буй солонгосын залуусын нэг хэсэг юм.
1995 онд баригдсан Гумсамтанг энэ урсгалыг тэргүүлж байна. “Усанд орох нь сэтгэлийн угаалгын машин” гэсэн уриатай цонхнууд, доторх хөгжилтэй дүрсүүд болон усанд орох тухай эшлэлүүд нь орчныг онцгой болгодог гэнэ.
“Танихгүй ч хамтдаа” — шинэ соёл
“Хамтдаа усанд орох” нь онлайн бүлгүүдээр дамжин танилцсан хүмүүс нийтийн халуун усанд хамт очдог шинэ үзэгдэл юм. Гол дүрэм нь нэр, хувийн мэдээлэл солилцохгүй байх.
Ингэснээр оролцогчид нийгмийн харилцаанд байдаг сэтгэлзүйн дарамт, “ядаргаа”-наас ангид байж, сул холбоотой (loose ties) боловч тайван хамтын мэдрэмжийг авдаг байна.
Ариун цэврийн газар-сэтгэл заслын орон зай
Тус халуун усны газар хоёрдугаар сараас эхлэн усан бясалгалын тусгай хөтөлбөр нэвтрүүлснээр өөрчлөгдөж эхэлжээ.
Хөтөлбөрт нэг удаад 8-аас илүүгүй хүн оролцоно. Оролцогчид халуун усанд хөвж, бясалгалын багшийн удирдлага дор “singing bowl” болон хонх ашиглан гүн тайвшралд ордог.
Барилгын плитан хананууд дууны долгионыг ойлгон, “sound bath” буюу дууны мэдрэхүйг гүнзгийрүүлсэн орчин бүрдүүлдэг бол усны дуслах чимээ нь акустик мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг.
Зохион байгуулагчдын хэлснээр, энэ нь бие болон сэтгэлийг дээд хэмжээнд суллаж, сошиал медиагийн тасралтгүй мэдээлэл, өдөр тутмын дарамтаас салгахад чиглэсэн юм.
Нэг оролцогч “Манай хороололд ийм газар байгаад баяртай байна. Яг хэрэгтэй амралтыг өглөө” гэсэн бол өөр нэг хэрэглэгч сошиалд “Энд би зүгээр л халуун усанд уусч буй нэгэн. Нэр, нас хамаагүй. ‘Өнөөдрийн усны хэм яг тохирч байна’ гэх мэт энгийн үгс л хангалттай. Энэ бол надад хэрэгтэй тайван мэдрэмж” гэжээ.
“Халуун усны газрыг шинэчлэх ёстой”
Кан Да-ун (39 настай), Гумсамтангийн эзэн, өөрийгөө “сауны хорхойтон” гэж тодорхойлдог түүний зорилго бол уламжлалт халуун усны газрыг шинэ утгаар тодорхойлох.
Түүний энэхүү мөрөөдөл бага наснаас нь эхэлжээ. Нэгэн удаа нутгийн халуун усны газрын эзэн түүнийг кассныхаа ард урьж, халуун, амтат төмс өгч байсныг тэр дурсан ярив. “Гадаа хүйтэн байсан ч тэр жижиг өрөө маш дулаахан байсан. Зуух, буцалж буй данх, зурагт, хөнжил миний хувьд төгс амьдрал мэт санагдсан” гэжээ.
Гумсамтангийн эзэн Кан Да-унӨнөөдөр ч кассын хэсэг нь түүний хамгийн дуртай газар хэвээр аж. “Үйлчлүүлэгчид усанд орсны дараа ард орж цай уун, ярилцдаг. Тэр мөчүүд л намайг хамгийн их баярлуулдаг.”
Гэхдээ тэр өнгөрснийг хадгалахаас илүү шинэчлэхийг зорьдог. Тус газар өөрийн брэнд бүтээгдэхүүн зарж, Гумсамтангийн футболк өмссөн үйлчлүүлэгчдэд хөнгөлөлт үзүүлдэг.
“Өнөө үед ариун цэвэр бол тансаг зүйл биш, хаана ч угааж, амарч болно. Тиймээс энэ салбар шинэ зорилгоо олох ёстой” гэж Кан Да-ун өөрийн бизнесийн шинэ философио тайлбарлажээ.
Саун бол судасны дасгал
Кан саун хэрэглээг “судасны дасгал” гэж үздэг. Орчин үеийн хүмүүс удаан сууж, гүехэн амьсгалдаг тул цусны эргэлт муудаж, гар хөл даарч, шалтгаангүй “арьс арзайх” зэрэг шинж илэрдэг гэж тайлбарлав.
Тиймээс тэр дараах аргыг зөвлөжээ.
“Ингэснээр судас бүхэлдээ дасгал хийж байгаа мэт үр дүн гарна” гэж тэр хэлжээ.