
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын томилгоог хэлэлцлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны даргыг гишүүдийнх нь дундаас УИХ-ын дарга сонгон парламентаар хэлэлцүүлж томилдог хуультай. Үүний дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт Сонгуулийн ерөнхий хорооны даргад Н.Мягмарыг нэр дэвшүүлж байгаа тухайгаа Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Тэрээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажилладаг бөгөөд саяхан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдсон юм. Түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилохыг дэмжлээ. Үүнтэй холбогдуулан түүний товч намтрыг танилцуулъя.
БОЛОВСРОЛ:
МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны Хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1999-2006 он МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багш
2006-2009 он ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын дарга
2009-2010 он Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
2010-2012 он “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежер
2012-2014 он ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2014-2016 он Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консул
2017-2018 он Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер
2018-2023 он ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга
2023-2024 он УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга
2024 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга
2026 оноос ЗГХЭГ-ын дэд дарга, СЕХ-ны гишүүн