
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Баянхошуу гудамжны 21 дүгээр хорооллын чиглэлд байрлах "СҮҮ" ХХК-аас Содон хороолол хүртэлх авто замын баруун болон зүүн урсгалыг өчигдөр буюу долоодугаар сарын 16-ны 23:00 цагаас түр хааж, зам засварын ажлыг эхлүүлжээ.
Тус хэсэгт ус зайлуулах хоолойн угсралтын ажилыг хийх бөгөөд тус замыг 2026 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана.
Иймд энэ хугацаанд тухайн чиглэлээр зорчих жолооч нарыг хөдөлгөөний чиглэлээ урьдчилан төлөвлөж, өөр зам сонгон зорчихыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

