
Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөө орой эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 68 кг, 76 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Өчигдөр манай таван бөх дэвжээнд гарснаас 76 кг-ын жингийн жинд Э.Даваанасан мөнгөн медалийн болзол хангасан. Тэрээр өнөөдөр Кыргызстаны алдарт бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызытай алтан медалийн төлөө барилдана.
ДАШТ-ий мөнгө медальт Э.Даваанасан Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд анх удаа шалгарлаа.
55 кг-д О.Ариунзаяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн төлөө барилдах бол 50 кг-д Б.Мөнхнар дагах барилдаан хийхээр болсон.
Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00-с эхэлнэ.
