
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.
Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэгт хамрагдах 285,761 хүүхэд байгаагаас аравдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 36.2 хувь нь хамрагджээ. Улаанбаатар хотод хамрагдах ёстой хүүхдүүдийн 11.7 хувь нь хамрагджээ.
Насны бүлгээр авч үзвэл, эрт илрүүлэгт 3 настай хүүхдүүдийн 45.1 хувь, 6 настай хүүхдүүдийн 38.8 хувь, 15 настай хүүхдүүдийн 26.9 хувь нь хамрагдсан байна.
Үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран цахим уулзалт зохион байгуулсан байна.