
Сөүл хотын боловсруулсан хиймэл оюун ухааны (AI) систем нь онлайн орчин дахь хууль бус бэлгийн хүчирхийллийн контентыг автоматаар илрүүлж, мэдээлэх боломжтой бөгөөд Солонгосын бүх байгууллагад үнэгүй ашиглах боломжтой систем аж.
Тус систем 24 цагийн бодит цагийн хяналтаар хууль бус зургууд, видеог олж, устгах хүсэлт илгээж, дахин байрлуулалтыг хаадаг. Анх 2023 онд танилцуулж байсан энэ системд одоо нүүр таних технологи, автоматаар мэдээлэх системийг нэмж, үр дүнг нь сайжруулжээ.
Үүгээр зогсохгүй хүний оролцоог багасгаж, сэтгэл санааны ачааллыг ч бууруулсан гэнэ.
Хууль бус контентийг олж устгах хугацаа 3 цаг байсныг 6 минут болгож, илрүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлжээ. 2022 онд онлайн орчин дахь хууль бус бэлгийн хүчирхийллийн контентын 2509 тохиолдол хянагдаж байсан бол 2025 онд 15 777 болж нэмэгдсэн байна.
Систем нь олон улсын болон дотоодын байгууллагуудыг хамруулах боломжтой бөгөөд НҮБ-ийн Public Service Award болон дотоодын инновацийн тэргүүн шагналыг хүртсэн.
“Энэ системийг үнэгүй тарааснаар орон даяар хохирогчид шуурхай, практик дэмжлэг авах боломжтой болно” гэж БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүл, бодлого хариуцсан газрын дарга Ма Чэ-сүүк хэлжээ.