"FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатны тоглолтууд энэ долоо хоногт Монгол улсад болно. Манай сагсан бөмбөгийн шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлд гарсан. Харин өнөөдөр шигшээ багийн 12 тоглогчийн эцсийн бүрэлдэхүүнийг зарлахаар болжээ.
NBA-д гэрээ хийсэн анхны Монгол тоглогч болох Ш.Энхийн-Од зэрэг олон тоглогч ирсэн юм.
"FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар шатны тоглолтууд энэ сарын 26-нд Монгол болон Индонезийн багийн тоглолтоор эхэлнэ. Манай залуус өөрийн талбайдаа гурван тоглолт хийх бөгөөд энэ сарын 27-д Хонконгтой, 29-нд Малайзын багтай тус тус тоглоно.