
Соёл, спорт, залуучуудын яам Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар агсанд зориулан эмгэнэл гаргахадаа алдаа гаргасан нь олон нийтийг бухимдуулсан. Үүнд Соёл, спорт, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тайлбар хийлээ.
Тэрээр "Энэ бол итгэмээргүй, харамсмаар алдаа. Өнөөдөр Монголд "Амьддаа бие биеэ хайрла" шүлэг яруу найрагч О.Дашбалбарынх гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Би үнэхээр итгэж чадахгүй байгаа. Дэндүү харамсмаар алдаа гаргасан. Хэнийх гэдгийг нь хүн бүхэн мэддэг шүлгүүдийг талийгаачийнх гэж бичсэн байсан. Хэчнээн яарсан ч гэлээ ийм алдаа гаргасанд гайхаж байгаа. Эмгэнэл бичсэн ажилтантайгаа уулзсан. Төрийн ёслолын албанаас яаруулаад байсан учир яарч бичсэн гэсэн тайлбар өгсөн. Хамгийн гол нь дарга нартаа үзүүлэхгүйгээр шууд тавьчихсан байсан. Уг нь өөрөө сэтгүүлч хүн" гэлээ.
Ж.Алдаржавхлан сайд "Та энэ бүхний төлөө уулчлалт гуйх уу" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Би ямар тийм үг хэлж алдаа гаргасан биш, надад ямар хамаатай юм" гэв.