Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Долоодугаар сарын ТЭЦ V-ийн тендер зарлагдана. ТЭЦ V-ийн бидний амин чухал төсөл боллоо. Одоогоор дөрвөн ААН тендерт санал өглөө. Өнгөрсөн амралтын өдөр бид станц байгуулах талбайд ажиллаж, сонирхсон талуудад хөрсний шинжилгээний үр дүнг танилцуулсан. Бурхны авралаар өнгөрсөн жил хот хэдэн төгрөг босгож, эрчим хүчинд хөрөнгө оруулсан. Үүний үр дүнд ирэх арванхоёрдугаар сарын 5-н гэхэд эрчим хүчний суурилагдан хүчин чадал 350 МВт болно. Бөөрөлжүүт хугацаандаа ашиглалтад орно. Тиймээс ямар нэг осол гэмтэл гарахгүй бол энэ өвөл эрчим хүч тал дээр дутагдалд орохгүй. Дулааны асуудал хүндрэлтэй байна. Эхний ээлжид саяын шалтсан 9-р турбины зуух бүтэн шатаагүй тул зуухны технологийн горимыг өөрчлөн, 1500 тонн халуун ус эргүүлэх замаар энэ өвлийг давахаар санал солилцсон.
"Aqua garden" хорооллын хувьд, урд хоёр блокыг буулгах Нийслэлийн засаг даргын захирамж хүчинтэй байгаа. Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр ирсэн. Цахилгааны зөвшөөрөл Эрчим хүчний яаман дээр байдаг. Маргаантай хоёр блок дээр гэрчилгээ гарахгүй.
Энэ өвөл сайжруулсан шахмал түлш түлэхгүй. Хагас коксон нүүрс түлнэ" гэв.