
Австралийн бие даагч парламентын гишүүн Хелен Хэйнс даваа гарагт Виктория мужийн Вангаратта хот дахь ажлын байрныхаа гадна автомашинд мөргүүлж, хүнд гэмтжээ. Цагдаагийн байгууллага хэргийн газраас 43 настай эрэгтэйг баривчилж, хутга хураан авсан байна. Түүнийг Хэйнсийг санаатайгаар мөргөсөн эсэхийг шалгаж байгаа аж.
Гэвч Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз уг үйл явдлыг санаатай халдлага байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ бол осол биш. Санаатай үйлдэл байсан” гэж мэдэгдсэн байна. Хэргийг мужийн цагдаагийн байгууллага холбооны цагдаагийн терроризмтой тэмцэх нэгжтэй хамтран шалгаж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Австралийн улс төрчид өөрсдийн эсрэг заналхийлэл нэмэгдэж байгааг анхааруулсаар иржээ. Мэргэжилтнүүд нийгмийн эв нэгдэл суларч, улс төрийн туйлшрал нэмэгдэн, олон нийтийн хэлэлцүүлэг ширүүсэж байгааг үүнтэй холбон тайлбарлаж байна. Өмнө нь улс төрчдийн эсрэг хүчирхийлэл ховор тохиолддог байсан Австралид энэ хэрэг аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөхөд хүргэжээ.