
Казахстаны Астанад болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаан эхэллээ.
Эрэгтэй жингийн барилдааныг 97 кг-ын жинд Т.Дэмчигдорж эхлүүллээ. Тэрээр эхний барилдаанаа Туркийн Токгозтой хийж, 7:0-ээр ялагдлаа. Хэрвээ Токгоз олимпын наадмын алт, мөнгөн медадьт, дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын бөх Кайл Снайдерийг ялж цааш шигшээд барилдах эрхтэй болсон үед манай бөхөд дагах барилдаан гарна.
Мөн 65 кг-ын жинд Б.Зэнээмэдэр ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн бөх Вазген Теванянд ялагдлаа. Түүний хувьд Теванянгийн дараагийн барилдааныг хүлээх үлдлээ.
Энэ удаагийн “Астана-2026” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Боловсрол” телевизээр албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэж байна.