
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар "Шатахууныг 50 мянган төгрөгт олгож байгааг 100 мянга болгож нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Маргаашаас /8 дугаар сарын 08-ны өдрөөс/ 100 мянган төгрөг рүү шилжүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна" гэж АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв хэллээ.
Бүх төрлийн шатахууны импортод ГХЯ, ЗТЯ, БХЯ хамтран ажиллаж, шуурхай тээвэрлэх, БНСУ болон БНХАУ-аас импортлох шатахууны тээвэрлэлтийг БХЯ-ны дэмжлэгээр хийх үүрэг чиглэл өгчээ.