
Аваргуудын лигийн тэмцээний үндсэн шатны III тойргийн тоглолтод Германы “Бавариа” багийн хөлбөмбөгчид Английн “Арсенал” багтай 2:2 харьцаагаар тэнцлээ.
Мюнхенд болсон тоглолтод Германы багийн Альфонсо Дэвис, Харри Кейн нар, зочин багийн Эберечи Эзе, Деклан Райс нар гоол оруулжээ.
Ингэснээр Харри Кейн аваргуудийн лигийн тэмцээний дараалсан 10 тоглолтод гоол оруулав. Уг үзүүлэлтийг Португалын Криштиану Роналду 11 гоолтойгоор тэргүүлж байгаа юм.
Одоогийн байдлаар “Арсенал” баг 7 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 7 дугаарт бичигдэж байгаа бол “Бавариа” 5 оноотойгоор 14 дүгээрт жагсаж байна. Дараагийн тойрогт арсеналчууд Чехийн “Славиа” багтай талбайд нь, “Бавариа” баг Испанийн “Атлетико”-той талбайд нь тус тус тоглоно.