
Казахстан улсад болсон Олон улсын хиймэл оюуны III олимпиадад Монголын баг амжилттай оролцож хоёр хүрэл медаль хүртлээ. 100 гаруй орны 470 гаруй сурагчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс манай дөрвөн сурагчийн хоёр нь медалийн болзол хангалаа. Манай сурагчдаас Ү.Эрхэс /”Хобби” сургууль/, Б.Бат-Эрдэнэ /”Амжилт Кибер” сургууль/ нар хүрэл медаль хүртлээ.
Оролцогчид өнгөрсөн өдрүүдэд ганцаарчилсан төрлөөр машин сургалт, гүн сургалт, хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлогуудыг бодож, багийн төрлөөр хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлан ширүүн өрсөлдсөн билээ.