
Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сумын цолтой бөхчүүдийн ур чадвар, барилдааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Мөнгөн цом”-ын төлөөх багийн цуврал барилдааныг ирэх сард эхлүүлэхээр болсон. Барилдаанд 21 баг бүст хуваагдан тойргийн журмаар барилдана. Харин албан ёсоор бүсийн хуваарийг гаргажээ. Багууд алтайн, баруун зэрэг нийт долоон бүсэд хуваагдсан байна.
Алтайн бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын баг, баруун бүсэд Баянхонгор, Завхан, Увс аймгуудын баг, говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудын баг, зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын багийг багтаажээ. Харин төвийн бүсэд Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын баг, хангайн бүсэд Архангай, Өвөрхангай аймгуудын баг, хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын багийг оруулжээ.
Бүсийн баг найман бөхтэй байх бөгөөд үндсэн тав, сэлгээнд гурван бөхийг багтаахаар заажээ. Харин багуудын мэдүүлгийг ирэх даваа гарагт буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр багтаан авахаар болсон байна.
“Мөнгөн цом”-ын барилдаан арванхоёрдугаар сард эхэлж, 2027 оны нэг, дөрөв, тавдугаар саруудад зохион байгуулж, тэргүүн багийг тодруулахаар болжээ.